- Altersfreigabe4+
- KategorieFinanzen
- EntwicklerFinbee LLC
- SprachenEnglisch+ 2 weitere
- Größe33,8 MB
Verlinkt auf die offizielle App Store-Seite
Download.org hostet keine Datei von Up5 MN. Die Schaltfläche öffnet die App-Seite bei App Store, wo Finbee LLC die App veröffentlicht. Eintrag zuletzt geprüft am 17.11.2026.
Info
Der Entwickler hat diesen Text nicht in Ihrer Sprache bereitgestellt.
Up5 нь өдөр тутмын мөнгөний урсгалаа хялбар хянах, төсөв төлөвлөх, хуримтлал үүсгэх, хөрөнгө ба өрөө удирдах боломжтой санхүүгийн менежер юм. Хувь хүн болон гэр бүлд зориулан бүтээсэн бөгөөд Монголын хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлсэн.
1. Орлого, зарлагаа хялбар бүртгээрэй
Орлого, зарлага, шилжүүлгээ хэдхэн секундэд бүртгэж, ангилал бүрээр хараарай. Өөрийн хүссэн өнгө, дүрс тэмдэг ашиглан ангиллаа тохируулж болно.
2. Банкны хуулга импортлох
Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн, Төрийн, Хас, Капитрон, Богд, Ариг, Чингис хаан банкны PDF хуулгаа импортлоход Up5 гүйлгээг автоматаар бүртгэнэ.
• Давхардсан гүйлгээг автоматаар илрүүлнэ
• Банкны нэвтрэх нэр, нууц үг шаарддаггүй
• Та өөрийн татаж авсан PDF хуулгаа зөвхөн импортолдог
3. Төсөв
Сар бүр эсвэл ангилал тус бүрийн төсөв гаргаж, зарцуулалтаа бодит цаг хугацаанд хянаарай. Хязгаартаа ойртох үед сануулга илгээнэ.
4. Хөрөнгө ба өр
Бэлэн мөнгө, хадгаламж, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, автомашин зэрэг бүх хөрөнгөө бүртгэж, зээл болон өр төлбөрөө нэг дор удирдаарай.
Өөрийн нийт хөрөнгийн бодит үнэлгээг үргэлж харах боломжтой.
5. Хуримтлалын зорилго
Зорилгоо тодорхойлж, хадгаламжаа алхам алхмаар өсгөөрэй.
• Аялал
• Орон сууц
• Машин
• Онцгой худалдан авалт
6. Гэр бүлийн санхүү
Гэр бүлийнхэнтэйгээ нэг данс хуваалцаж, нийт орлого зарлагаа хамтдаа удирдаарай.
• Урилгын кодоор гишүүн нэмэх
• Эрхийн түвшин тохируулах
• Хувийн гүйлгээг нууцлах боломж
7. Санхүүгийн сорилтууд
Сайн зуршил бий болгоход зориулсан төрөл бүрийн сорилтууд.
• Зарлагагүй өдөр
• Өдрийн зарлагын хязгаар
• Ангиллын лимит
• Хуримтлалын сорилт
8. Тогтмол төлбөрийн сануулга
Интернэт, Netflix, Spotify, түрээс болон бусад тогтмол төлбөрөө бүртгээд төлөх өдрөө мартахгүй.
9. Тайлан
Орлого, зарлага, төсөв, хөрөнгийн өөрчлөлтөө ойлгомжтой график, тайлангаар харж, PDF, Excel, CSV файл болгон экспортлох боломжтой.
10. Нууцлал ба аюулгүй байдал
Таны мэдээлэл шифрлэгдэн хадгалагдана.
• PIN түгжээ
• Face ID
• Хурууны хээ (Touch ID)
Банкны нууц үг хадгалдаггүй бөгөөд таны мэдээлэл зөвхөн таны хяналтад байна.
Neue Funktionen
Version 1.0.2 · 14.08.2026
Шинэ боломжууд болон сайжруулалтууд
• Зарим төхөөрөмж дээр зураг, дүрс тэмдэг харагдахгүй байсан асуудлыг засав
• Гүйлгээ нэмэх үеийн ангиллын дүрсийг томруулж, сонгоход илүү хялбар болгов
• Банкны хуулга импортлох үед банк сонгох алхам нэмэгдэв
• Уншаагүй мэдэгдлийн тоо аппын дүрсэн дээр харагддаг болов
• Апп нээгдэх эхний дэлгэцийг сайжруулав
• Профайл болон "Бусад" хэсгийн харагдац, UI&UX сайжруулав
• Монгол хэл дээрх зарим бичвэрийн харагдах асуудлыг засав
• Мэдээлэл оруулах үед гардаг байсан зарим алдааг засав
• Аппын ерөнхий хурд, тогтвортой ажиллагааг сайжруулав
Up5-ийг ашиглаж байгаад баярлалаа. Таны санал хүсэлт бүр бидэнд илүү сайн бүтээгдэхүүн бүтээхэд тусалдаг.
App-Datenschutz
Was Finbee LLC im App Store zum Umgang dieser App mit Daten angibt.
-
Mit Ihnen verknüpfte Daten
Können erfasst und mit Ihrer Identität verknüpft werden.
- Käufe
- Kontaktinformationen
- Benutzerinhalte
- Kennungen
- Diagnose
- Sonstige Daten
Die Datenschutzpraktiken können variieren, zum Beispiel je nach den von Ihnen verwendeten Funktionen oder Ihrem Alter.
Informationen
- Anbieter
- Finbee LLC
- Kategorie
- Finanzen
- Version
- 1.0.2
- Aktualisiert
- 14.08.2026
- Veröffentlicht
- 03.08.2026
- Größe
- 33,8 MB
- Erfordert
- iOS 15.1 oder neuer
- Altersfreigabe
- 4+
- Preis
- Kostenlos
- Sprachen
- Englisch, Koreanisch, Mongolisch
- Copyright
- © 2026 Finbee LLC

















