- Clasificación por edad4+
- CategoríaEconomía y empresa
- DesarrolladorMungunkhuyag Dalantai
- IdiomasCoreano+ 2 más
- Tamaño50,1 MB
Es posible que e-DZ no esté disponible en App Store en este momento
No se pudo acceder a la ficha de la tienda en nuestra última comprobación. El enlace sigue llevando a la página oficial de App Store.
Acerca de
El desarrollador no ha proporcionado este texto en tu idioma.
Утасны цэнэг дуусахаас айхаа боль.
e-DZ бол зөөврийн цэнэглэгч (powerbank) түрээслэх үйлчилгээ. Хотын хаана ч байсан ойролцоох станцаас цэнэглэгч аваад ажлаа үргэлжлүүл. Буцаахдаа авсан газраа очих шаардлагагүй — сул слоттой ямар ч станцад буцаана.
ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ
1. Газрын зураг дээрээс ойролцоох станцаа ол
2. Станц дээрх QR кодыг уншуул
3. Цэнэглэгч автоматаар гарч ирнэ — ав
4. Ашиглаж дуусмагц хамгийн ойрын станцад буцаа
ОНЦЛОГ
• БОДИТ ЦАГИЙН ГАЗРЫН ЗУРАГ
Станц бүрийн бэлэн цэнэглэгчийн тоо, буцаах сул слотын тоо шууд харагдана. Хаалттай станц руу дэмий явахгүй.
• 10 СЕКУНДЭД ТҮРЭЭСЛЭНЭ
QR уншуулаад л болоо. Бүртгэл, гэрээ бүгд апп дотор.
• ТОДОРХОЙ ҮНЭ
Эхний хугацааны багц тогтмол үнэтэй, түүнээс хойш блокоор бодогдоно. Өдрийн дээд хязгаартай тул гэнэтийн төлбөр гарахгүй. Түрээс эхлэхээс өмнө үнээ бүтэн харна.
• ИДЭВХТЭЙ ТҮРЭЭСЭЭ ХЯНАХ
Хэдэн цаг болсон, хэд хуримтлагдсан, цэнэглэгчийн цэнэг хэдэн хувьтай байгаа — бүгд шууд шинэчлэгдэнэ. Хугацаа дуусахад мэдэгдэнэ.
• ХЭТЭВЧ БА КАРТ
Банкны картаа нэг удаа холбоод дараа нь хэдхэн товшилтоор хэтэвчээ цэнэглэнэ. Үлдэгдэл, түгжигдсэн барьцаа, гүйлгээний түүх ил тод.
• И-БАРИМТ
Түрээс бүрийн дараа и-баримт автоматаар үүсэж, аппаас шууд харагдана.
• ДАН БАТАЛГААЖУУЛАЛТ
ДАН системээр биеэ баталгаажуулж, түрээсийн болон хэтэвчийн хязгаараа өргөжүүл.
• ТҮҮХ
Өмнөх бүх түрээсийн хугацаа, төлбөр, баримт нэг дороос.
• ГУРВАН ХЭЛ
Монгол, English, 한국어.
ХЭНД ТОХИРОХ ВЭ
Өдөржин гадуур явдаг, уулзалт хооронд гүйдэг, аялалд явж буй, эсвэл зүгээр л цэнэгээ санаа зовохоо больё гэсэн бүх хүнд.
ЭРХ БА ЗӨВШӨӨРӨЛ
• Байршил — ойролцоох станцуудыг газрын зураг дээр харуулах, буцаах станц санал болгоход ашиглана.
• Камер — станцын QR код уншихад ашиглана.
• Мэдэгдэл — түрээсийн хугацаа, буцаалт, төлбөрийн талаар мэдэгдэхэд ашиглана.
Асуулт, санал байвал апп доторх Тусламж хэсгээс бидэнтэй холбогдоорой.
Нөхцөл: https://edz.mn/terms
Нууцлалын бодлого: https://edz.mn/privacy
Novedades
Versión 1.0.6 · 20/10/2026
minor implementation
Privacidad de la aplicación
Lo que Mungunkhuyag Dalantai declara en App Store sobre cómo esta aplicación gestiona los datos.
-
No se recopilan datos
El desarrollador no recopila ningún dato de esta aplicación.
Las prácticas de privacidad pueden variar, por ejemplo, según las funciones que uses o tu edad.
Información
- Vendedor
- Mungunkhuyag Dalantai
- Categoría
- Economía y empresa
- Versión
- 1.0.6
- Actualizado
- 20/10/2026
- Publicado
- 9/9/2026
- Tamaño
- 50,1 MB
- Requiere
- iOS 15.0 o posterior
- Clasificación por edad
- 4+
- Idiomas
- Coreano, Inglés, Mongol
- Copyright
- © e-DZ 2026













